蒙古国留学 | 注意!蒙古国居留证领取地点调整


蒙古IKON网消息,自2024年2月7日即下周三起,外国公民的蒙古国居留证,由原来到蒙古国移民局领取,改到青格尔泰区的国家注册一站式服务中心(Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төв)领取。


需要提醒的是,外国公民、邀请人及企业或单位在领取蒙古国居留证时,要带齐相关的材料或凭证

1.外国公民本人亲自来现场领取的,应当出示本人的有效证件原件,并提供复印件。

2.企业、团体、法人实体的负责人或授权委托人,应当出示本人的有效证件,如申办居留许可时曾出具过申请函或授权委托书等材料,应当一并提供与其相关的材料、授权委托书和有效证件的复印件等。

消息称,在此之前,外国公民、邀请人及企业或单位要完成办理居留证业务,从咨询、登记、递交签证和居留证许可申请、领取居留证、注销居留证等,最少需要跑七趟才行。自从将部分业务改为网上办理后,现在仅需要亲自跑一趟领取纸质版的居留证,在一定程度上节约了时间和花销。

微信截图_20240719114806.png



Гадаадын Иргэн, Харьяатын Газрын төв салбарт олгогддог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс буюу ирэх Лхагва гарагаас эхлэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөс нэгдсэн байдлаар олгохоор болжээ.


Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хэвлэгдсэн оршин суух үнэмлэх авахдаа:


Гадаадын иргэн өөрийн биеэр очих тохиолдолд өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг эх хувиар үзүүлж, бичиг баримтын хуулбарыг хураалгана.


Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн ажилтан нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг авчрах  бөгөөд оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт, итгэмжлэл  байгаа бол итгэмжлэлийг хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбарын хамт авчирч тус тус хураалгана.


Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өмнө нь зөвлөгөө мэдээлэл авах, бүртгүүлэх, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлт өгөх, оршин суух үнэмлэхээ авах, хасалт хийлгэх зэргээр хамгийн багадаа долоон удаа биечлэн ирдэг байсан нь үйлчилгээ цахимжсанаас хойш хэвлэгдсэн оршин суух үнэмлэхээ авахаар нэг л удаа биечлэн ирдэг болж буурсан. Харин одоо хэвлэгдсэн оршин суух үнэмлэхээ өөрт ойр үйлчилгээний цэгээс авах боломжтой болсноор хотын төвөөс алслагдмал үйлчилгээний цэгт очих цаг зав, зардал мөнгийг тодорхой хэмжээнд хэмнэх боломжтой болж байна.



推荐

  • QQ空间

  • 新浪微博

  • 人人网

  • 豆瓣

取消
技术支持: 独角兽企服