蒙古国留学 | 蒙古国移民局签证许可,将以电子形式发放

蒙古IKON网1月26日消息,据蒙古国移民局通报称,鉴于蒙古国签证许可的新样式已获批准,拟从2024年1月30日起,以电子形式签发签证许可。


此举旨在改善外国公民登记和监控状况,实现政府服务网络化,并提高办事速度

此前,虽在网上提交签证许可申请,但审批后仍需打印出纸质文件,并将代码通过邮件发送至发出邀请的公民或企业注册的邮箱地址

调整为以电子形式签发签证许可后,申请人可随时通过网上注册信息登陆综合网络服务系统,及时查询电子签证许可的审批情况,无需再等待邮件回复

微信截图_20240719114637.png

具体来说,可通过登陆网址为“isf.mn”的综合网络服务系统,查询和下载电子签证许可的所有信息及内容,包括受邀外国人及邀请人的信息、签证类别、签证种类、签证有效期和在蒙古国的停留时间等。

需要指出的是,签证许可是指由国家主管部门审批的作为各驻外使领馆及外交代表机构和边境口岸为外国公民办理签证的凭证。据蒙古国移民局通报,2023年该局共为 44,831名外国公民发放了签证许可。

蒙古国的签证许可改成以电子形式签发后,不仅可以节约办理签证的成本,而且可以减少签名确认、扫描等步骤环节,起到节省时间、提高效率等作用。

微信截图_20240719114644.png


Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-наас эхлэн визийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор болсныг Гадаадын Иргэн, Харьяатын Газраас мэдээллээ. 


Энэ нь гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай хүргэх зорилготой аж. 


Өмнө нь визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, зөвшөөрөгдсөн тохиолдолд визийн зөвшөөрлийг цаасан хэлбэрээр хэвлэж, кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлтэй мэйл хаягаар илгээж байсан.


Цахим хэлбэрт шилжсэнээр мэйл хүлээх шаардлагагүйгээр цахим үйлчилгээний нэгдсэн системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч цахим визийн зөвшөөрлөө шалгах боломжтой болох юм.


Тодруулбал уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын илгээсэн хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар isf.mn цахим үйлчилгээний нэгдсэн системээс уригдагч гадаадын иргэний болон уригчийн мэдээлэл, визийн ангилал, төрөл, визийн хүчинтэй хугацаа, Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэрэг бүх төрлийн мэдээллийг багтаасан QR бүхий цахим визийн зөвшөөрлийг татаж авах боломж бүрдэж байна.  


Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрлийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд isf.mn нэгдсэн системээс хянаж, виз олгох юм.    


Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн онд гадаадын 44,831 иргэнд визийн зөвшөөрөл олгосон тоон үзүүлэлт бий.


Харин визийн зөвшөөрлийг ийнхүү цахимд шилжүүлснээр дээрх тооны визийн зөвшөөрлийг хэвлэх бичиг хэргийг зардлыг  бууруулаад зогсохгүй хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах, скайнердаж хүсэлт гаргагчид илгээх зэрэг олон шат дамжлагууд багасахад чухал ач холбогдолтойг мэдээллээ


推荐

  • QQ空间

  • 新浪微博

  • 人人网

  • 豆瓣

取消
技术支持: 独角兽企服